Бүсгүй минь чи бидэн хоёр
Хайрлалцахын одонд төрсөн
Бүжинхэн хоёр гараараа
Хөтлөлцөхийн одонд төрсөн
Учраад танилцахын цагт
Нүдээрээ үнсэлцсэн
Уулзаад салахын цагт
Гараараа үнсэлцсэн
Уул усны чанадаас
Сэтгэлээрээ үнсэлцсэн
Уг нь чи бид хоёр
Ханилхын одонд төрсөн ч
Учрал хаяссан орчлонд
Саналцахын салхинд төрсөн
Monday, December 23, 2013
Sunday, December 22, 2013
Энд тэндээс уншиж, сонссон их сүрхий ишлэлүүд ...
Санасан бүхэн ёсоор болдоггүй,
Санаандгүй тохиолдлоор амьдрал дүүрэн.
Үзэж туулсан бүхэн маань үүний нотолгоо бусуу /Медея/
Эрх мэдэл ч, хөрөнгө баялаг ч, нэр алдар ч, газар дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйг эзэмдэх ч хүний оршин байхуйн дээд утга учрыг бидэд өгдөггүй аж. Гагцхүү хүн бүхэнд хэрэгтэй, хүн бүрт ойлгогдсон их ажил үйлс л амьдралыг жинхэнэ утгаар нь дүүргэж төвшитгөдгийг тэр сая ойлгожээ. /Фауст/

- Амьдралд зорилго байдаггүй. Амьдрал өөрөө зорилго .
- Хүн ээжээсээ явсан цагт л эрийн цээнд хүрдэг.
- Хүний дотор хайр үхэхэд олон өөр юм бас хамт үхэж байдаг.
- Хайрлаж чадахгүй хүн ямар ч бүтээл туурвил хийх чадваргүй байдаг.
- Зөвхөн өөрийнхөөрөө л байдаг хүн бусдын анхаарлыг татах гэсэн тэвчишгүй хүслээсээ татагалзаж чадна. Бусдын хүндэтгэл, нэр төрийн цаана юу ч байдагүйг ухаарах хэрэгтэй. Энэ бүгд ямар нэг утга, агуулга байхгүй хуурамч зүйлс.
- Эрэгтэй хүнийг хуурах амархан байдаг, учир нь тэр ухаанаар амьдардаг. Гэвч эмэгтэй хүнийг хуурах бараг боломжгүй. Тэд зөнгөөрөө амьдардаг.
- Чи өөрийн оюун ухааны хуучин хэв загвараас татгалзахаас нааш чамайг нэг төрлийн л эмэгтэйчүүд татсаар л байх болно.
- Яагаад миний эхнэр сайхан бүсгүй биш юм бэ? гэж чи боддог. Гэтэл түүний гоо сайхан дэлгэрч цэцэглэх таатай орчинг чи бүрдүүлж өгөөгүй юм чинь аргагүй шүү дээ.
- Нэг дүрмийг тогтоож авагтун: эрсдлээс хэзээ ч бүү татгалз, хэзээ ч. Хувь заяаны дуудлагыг хүлээж авахад ямагт бэлэн бай. Хэзээ л бол хэзээ эрсдэлд орох боломж гарвал түүнийг бүү алд, тэгээд чи хэзээ ч алдахгүй.
- Чиний ухамсараас өөр бурхан үгүй.
- Ухаалаг хүн ирээдүйд болох зүйл дээр хэзээ ч амлалт өгдөггүй. Тэд зүгээр л: - Одоогийн байдлаар л гэж хэлж чадна.
- Секс хүний өөрийн хичээл зүтгэлээс шалтгаалдаггүй. Сексийн илэрхийлэл нь хүний төрөлхийн жам ёсны, биологийн хэрэгцээ, хүний мөн чанарын нэг. Бид секслэг бодгольс болж төрсөн., үүнд ямар ч буруу байхгүй. Учир нь секс бол энэ хорвоод мэндлэх цорын ганц арга. Хүн байнаа гэдэг чинь секслэг байнаа гэсэн үг. Эцэг эх 2 чинь чамайг олж байхдаа бурханд мөргөж байгаагүй, ламын номлол сонсож байгаагүй. Тэд сексдэж байсан., тэдний сексийн эрчим хүч хоорондоо учирч нэг болж нэгдсэн. Ингэж чи олдсон юм. Бүхний умартуулсан сексийн хавьтлын үед л чи олдсон. Чиний эхний эс бэлгийн эс байсан. Тэр эснээс бусад эснүүд чинь үүссэн.
- Хэрэв хүн амьдралыг ойлгодог бол, хэрэв хүн амьдралд хайртай бол секс түүний хувьд ариун нандин зүйл болдог. Тэр цагт хүн сексд уусч түүнээс баяр баясгаланг олдог. /ОШО /
Thursday, November 14, 2013
Бурхан багшийг шүтэхийн учир - 1 -р хэсэг
1. ЭНЭ НАСАНД ШАШИН ХЭРЭГТЭЙ
Эд агуурсыг хураах тутам улам ихээр арвижуулах хүсэл шунал төрдөг бөгөөд үүнээс үүдэх амар жаргал удаан үл үргэлжилнэ. Харин сэтгэл санаа хангалуун бол эд агуурсын гачаалыг хүлцэн давах хялбар, чухамдаа ухаарал, сэтгэлээс үүдсэн амгалан болбоос жинхэнэ бодитой, ашдын амгалан болой. Ухаарал, сэтгэлээс үүдсэн амгалантай дүйх цэнгэл гэж үгүй. Энэ нь сэтгэлийн агуу их ханамж бөгөөд төгс төгөлдөр чанартай буюу. Шашин бүхэн энэхүү цэнгэлд хүрэх арга замыг өөр өөрийнхөөрөө сургадаг ажээ.
Эд агуурсаар элбэг хангалуун, энх амгалан байхыг хүсэж хүмүүн бид шашин шүтдэг. Үүнд шүтлэгтэй байхын удаах шалтгаан оршмуй. Амар амгалан буюу зовлон зүдгүүр нь ерөнхий утгаар авч үзвэл гагцхүү гадаад орчинтой нөхцөлдсөн төдийгүй дотоод учир шалтгаантай ажээ. Энэхүү дотоод нөхцөл бол бидний оюун санаанд ул мөр болж үлдсэн урьд насны үйл билээ. Үйлийн үрийн эрхээр зовлон эдлэвч эн тэргүүн сэтгэлээ эс номхотговоос муу үйл тасрахгүй. Сэтгэл оюунд атгаг муу ул мөрөө үлдээсэн урьд насны үйл гадаад нөхцөл нь бүрдвэл урьд хийсэн үйлийнх нь үрийг эдлүүлдэг.
Хэрэв бид зовон шаналж байвал энэ нь өнө эртний учир шалтгаантай ажгуу. Хамаг жаргал зовлон сэтгэлээс эх сурвалжтай болохоор бидэнд шашин зайлшгүй хэрэгтэй билээ. Учир юун хэмээвээс шүтлэг бишрэлгүй болбоос сэтгэл санаа номхон төвшин байх боломжгүй ажээ.
2. ХОЙД НАСАНД ШАШИН ХЭРЭГТЭЙ
Буддын шашны сургаал ёсоор шалтгаан, үр хоёр ангид тусдаа боловч басхүү шүтэн барилдлагатай ажгуу. Тухайлбал, хүний бие махбод нь хэлбэр дүрс, өнгө зүстэй учраас түүнийг мэдэрч болдог. Тийм аваас хүний үүсэл гарал шалтгаан нь тэр л хүний шинжийг агуулсан байх учиртай. Гэтэл сэтгэлд хэлбэр дүрс гэж үгүй тул түүний шууд эх сурвалж буюу шалтгаан мөн л хэлбэргүй ажгуу. Үлгэрлэвээс эмийн ургамлын үр хөрөнгөнөөс эм гарах хийгээд хорт ургамлын үр хөрөнгөнөөс хор гарах лүгээ адил буюу.
Эх болсон хамаг амьтны олонх нь бие махбодтой /зарим амьтны зүйл зөвхөн сэтгэхүйтээ ажгуу/. Бие, сэтгэл хоёр гарал үүсэл, эх сурвалжтай байх учиртай. Энэ насны амьдарлд бие, сэтгэл хоёр үр хөврөл тогтоход оршиж эхэлмүй. Хүний биеийн эх үндэс нь эцэг эх юм. Бие махбодыг бүтээх эд эс оюун санааг ч төрүүлэхгүй, оюун санааны эд эсийг ч бий болгохгүй. Оюун санааны эх үндэс нь үр хөврөл тогтохоос өмнө оршин байх урьдын оюун санааны үргэлжлэл байх учиртай. Үүгээр урьд насны амьдрал гэж байдгийг нотолж болно. Урьд төрлөө дурсан санадаг хүмүүс одоо ч байх бөгөөд түүх шастирт ч тэмдэглэсэн байдаг. Энэ үндсэн дээр урьд төрөл гэж байдаг төдийгүй хойд төрөл ч байдаг хэмээн дүгнэж болно. Урьд нас байдагт итгэж байвал хойд насандаа сайн төрөл олохын тулд бурхныг шүтэх зохистой буй.
Saturday, November 9, 2013
Баатарын Галсансүх /1972/
***
Шатрын нүүдэл шиг үүлс нь
Цаашаа наашаа зөрөлдсөн энэ хотод
Миний халаасан дахь мөнгө
Хаанаа ч хүрдэггүй нь. Харамсалтай нь.
Тэнэмэл сар туулж баралгүй сүмийн оройд хонох
Том хотын тогоонд царцаа шиг үсчих
Хүмүүсийн дунд халаас нимгэн хавирч явах
Хэн нэгний зүүдэн дотор зүдэрч явах шиг
Санагдана. Өглөө нар өндөг шарах шиг
Сүр сархийн мандаж энэ хотыг туулж баралгүй
Галт тэрэгний буудлаас хурдан унаанд сууж
Газрын гав руу ороход, гартаа атгах зоосгүй
Хайрын захиагаа шуудангийн хайрцагт хийгээд
Хов хоосон хүлээлттэй үлдсэн хүн шиг
Хүндээр амьсгалж явахад, зоостой болох найдвар
Хүйтэн бороонд шавшуулах ганц улаан сарнай шиг
Турьгүй. Турьгүй тэр найдвар дүргүй зүйлтэйгээ
Тулгараад дуугаа хураах шиг сэтгэл эмзэглүүлж
Хурдан алхуулахгүй хөлөөс минь чангаана.
Хүнд асуудлыг хөнгөхөн шиг давчих итгэл
Холгүйхэн харагдана.
2004.

Бавуугийн Лхагвасүрэн /1944/
Хайрын батлан даалт
Миний чамд хайртай минь
Үнэн.
Мэн гашуун давс мэт
Үнэн.
Хур нар хоёрт хат суусан
Эрмэг хэцийн чулуу шиг үнэн.
Хурмастын элгэнд тохиож түгсэн
Эрхэсийн зургаан мичид шиг үнэн.
Уулс гаднаасаа бууралтаж
Дотроосоо ургадаг шиг үнэн.
Ус урссаар хөлдөж,
Урсаж гэсдэг шиг үнэн.
Миний чамд хайртай минь
Үнэн.
Он жилүүдийн эгшиглэнт хүлэг морин
Орчих, оршихуй хоёр хосолсон
Ардын дуу шиг үнэн.
Өнгө сүүдэр ээлжилсэн ертөнцийн
Өдөр шөнө хоёр шиг үнэн.
Дэлхий тэнхлэгээрээ эргэх шиг үнэн.
Дээд шаргал нараа дагах шиг үнэн.
Миний чамд хайртай минь
Үнэн.
Гантиг болон мөнхөд царцахын өмнөх
Ганц халуун эгшин, эцсийн амьсгал шиг үнэн.
Гадаа цантах хүлгийн чих улмайтал чарлаж
Гараа тэнгэр самардан хүн төрөх шиг үнэн.
Миний чамд хайртай минь
Үнэн.
Та хэн бэ?
Хүмүүс дөрвөн янз аж.
Нэгд. Мэддэг, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг сэцэн хүн гэх бөгөөд түнээс суралцах хэрэгтэй.
Хоёрт. Мэддэг, мэддэгүйгээ мэддэггүй хүн.Түүнийг хэнэггүй хүн гэх бөгөөд сэргээх хэрэгтэй.
Гуравт. Мэдэггүй, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг юм сурах хүн гээд зааж өгөх хэрэгтэй.
Дөрөвт. Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг илжиг гэх бөгөөд хөөн явуулбал зохино.
Арабын сэцэн үг

Ертөнцөд гурван төрлийн хүн буй
Чулуун дээр сийлсэн бичиг лүгээ адил
Элсэн дээр зурсан бичиг лүгээ адил
Усан дээр бичсэн бичиг лүгээ адил
Чулуун дээр бичсэн бичиг лүгээ адил хүмүүс уурлаж уцаарлах нь олонтаа. Тэр нь удаан үргэлжилж , чулуун дээрх бичиг лүгээ адил мөддөө арилах үгүй.
Элсэн дээрх бичиг лүгээ адил хүмүүс уурлаж уцаарлах нь их боловч уур хилэн нь түргэн арилж, зүйрлэвээс элсэн дээрх бичээс лүгээ адил замхармуй.
Усан дээрх бичиг адил хүмүүс усан дээр бичмэгц урсан арилах бичээс лүгээ адил бусдыг муучилдаггүй. Муу муухайг сонсоод хэрэгсэдггүй.
Бурхан багшийн сургаалаас
Thursday, November 7, 2013
Шаравын Сүрэнжав /1938/
***
Чамайг дуугарахгүй үер
Надад харанхуй шөнө болдог
Царай дээр чинь инээмсэглэл үгүй цагаар
Зүрхэнд гунигийн харанга дэлддэг
Янзгүйхэн байхаар чинь
Сэтгэл
Сэрвэс гээд,
Хэн нэгний жөтөөрхлийн хар хорхой
Хувцасны чинь оёдлоор
Гүйж яваа юм шиг санагддаг.
Ялдамхан шиг мишээхээр чинь
Хээр талын өвсний толгойд
Хэнз цэцгийн дэлбээ цэнхэртэж байх шиг санагддаг.
Чамайг таагүй үер
Бодлын минь далай долгиосоо татаж
Гунигийн мананд сэтгэлийн хөлгийн далбаа цайвалзан живдэг.
Чамайг таатай үер
Сэтгэлийн минь нар мандаж
Бодлын далайд хүслийн солонго нумлан тусаад
Уяралын хур зүрхэнд асгардаг.
Чи- Салхи
Би- Үүл
Чи- Сар
Би- Шөнө
***
Сэтгэлийн ганц амраг минь
Гурван зуун жар хоногийн цаана сууна.
Сэмхэн түүндээ очъё гэтэл
Зүүднээс өөр морьгүй.

Сормууниршийн Дашдооров /1935-1999/
***
Наргүй өдрийг цэлмэтэл чамайгаа би бодном.
Насаараа ингэж байхуу, хэлээч дээ чи минь!
Навчгүй модыг цэцэглэтэл чамайгаа би бодном.
Янзаараа ингэж явах уу, хэлээч дээ, чи минь!
Онгон зүрхээ далавчилтал чамайгаа би бодном.
Ойрхон мөртлөө хол л байна даа, чамдаа яаж хүрнэм?
Өвлийн жаврыг бүлээстэл чамайгаа би бодном.
Өндөр л байна даа, чинийхээ сэтгэлд яаж хүрнэм.

Зүүдний тайлал
Урьд нэгэн хаан шүд нь нэг нэгээрээ унаж байна гэж зүүдлэж гэнэ. Хаан эрдэм чадлат бэлгэчийг дуудан зүүднийхээ учрыг асууж гэнэ. Бэлгэч тайлан өгүүлсэн нь: "Хаан таны төрөл төрөгсөд нэг нэгээрээ үхсээр эцэст нь та ганцаараа үлдэх юм байна" гэв. Хаан уурсан хилэгнэж муу ер зөгнөсөн бэлгэчийг цаазаар авч, өөр бэлгэч олж ирэхийг даалгав. Бас нэг бэлгэчийг авчрав. Тэрээр зүүдийг сонсоод "Хаан таныг төрөл саданаасаа урт удаан амьдрахыг бэлдэгдсэн зүд байна" гэв. Үүнийг сонсоод хаан машид их баярлан, их шан хүртээж гэнэ.
Үгийн ид шид нь санаа бодлыг ончтой илтгэхэд байдаг ажээ.
Пачантантра буюу таван номны тухай
Пачантантра буюу таван ном гэдэг үлгэрийн цоморлиг Энэтхэг оронд манай он тооллын гуравдугаар, дөрөвдүгээр зууны оргилд орчимд зохиогдсон гэнэ. Тус ном таван бүлэгтэй учраас таван ном гэж алдаршжээ. Тур бүлэг нь:
......... Тус ном нь эртний дурсгалын бичиг төдий бус, одоогийн Энэтхэгийн олны унших ном болж хэрэглэгдсээр байна.
..... Энэхүү бүтээл нь 1961 онд 4-р сард "Ардыг тэжээхүй дусал нэрт шашдар, түүний тайлбар чандманийн чимэг" нэртэйгээр анх гар бичмэлээр хэвлэгдсэн хуучны ном байна.
Номны доторх үлгэр болоод сургаалиуд нь уншигч таньд сонирхолтой байх болуу гэсэн үүднээс мөн миний бие нь ардынхаа сургааль номлол ёс заншлын талаар сонирхон судлаж эхлэж байгаа учир иймийн тул цувралаар оруулж байхаар боллоо.
Билгийн мэлмий тань тэгширч
Бичгийн үйлс тань дэлгэрэг!
- Нөхдийн салах нь
- Нөхөдтэй болох нь
- Хэрээ, ууль шувууны тухай
- Олсноо алдах нь
- Болгоомжгүй явдал эдгээр болно.
......... Тус ном нь эртний дурсгалын бичиг төдий бус, одоогийн Энэтхэгийн олны унших ном болж хэрэглэгдсээр байна.
..... Энэхүү бүтээл нь 1961 онд 4-р сард "Ардыг тэжээхүй дусал нэрт шашдар, түүний тайлбар чандманийн чимэг" нэртэйгээр анх гар бичмэлээр хэвлэгдсэн хуучны ном байна.
Номны доторх үлгэр болоод сургаалиуд нь уншигч таньд сонирхолтой байх болуу гэсэн үүднээс мөн миний бие нь ардынхаа сургааль номлол ёс заншлын талаар сонирхон судлаж эхлэж байгаа учир иймийн тул цувралаар оруулж байхаар боллоо.
Билгийн мэлмий тань тэгширч
Бичгийн үйлс тань дэлгэрэг!
Friday, May 11, 2012
Хамаг амьтан амар амгалан болох болтугай.
Випашяна гэдэг нь “Бодит үнэнийг байгаагаар нь харах” гэсэн утгатай үг
юм. Випашяна бясалгал нь өөрийгөө ажиглах замаар сэтгэлээ ариусгах учир
үндэслэлтэй арга билээ.
Хүмүүн бээр цаг үргэлжид сэтгэлийн тэнцвэрээ алдан, уур уцаар, харуусал гутрал, хүсэл шунал зэргийг сэтгэлдээ үүсгэснээс болж шаналан зовж байдаг. Зөвхөн өөрөө зовоод зогсохгүй өрөөл бусдыг ч гэсэн зовоосоор байдаг. Мэдээж хэрэг энэ нь зөв амьдрах арга зам биш гэдэг нь тодорхой. Бид амгалан амьдарч өрөөл бусдыг ч өрөөл бусдыг ч аз жаргалтай амьдрахад нь тусалдаг байх учиртай. Бид нийгмийн гишүүнийхээ хувьд бусадтай харилцахгүй байх аргагүй байдаг. Иймд яавал бид өөрснөө амгалан тайван амьдарч, ойр орчноо энх тунх байлгах вэ?
Випашяна бясалгал нь биднийг зовлонгоос, зовлонгийн гүн үндэстэй шалтгаанаас чөлөөлж, сэтгэлийг ариусгаснаар үнэн амгалан аз жаргалыг мэдрүүлдэг.
Энэхүү бясалгал нь хүмүүнийг алхам алхамаар урагшлуулсаар сэтгэлийн хир буртаг , нисванисаас чөлөөлж, оюун ухааны дээд оргил болох төгс гэгээрэлд хүргэдэг.
Түүхэн уламжлал
Випашяна бол энэтхэгийн хамгийн эртний бясалгалын арга юм. Энэхүү бясалгалыг 25 зууны тэртээ Бурхан багш Гоутам бээр хүн төрөлхтнөө нээн илрүүлсэн бөгөөд энэ нь 45 жилийн турш заан сургаж, номлож байсан бүх сургаалийн гол үндэс нь билээ. Бурхан багшийн үед Хойд Энэтхэгийн олон сая ард иргэд энэ бясалгалыг үйлдэн зовлон шаналалаас ангижран нийгмийн олон салбарт өндөр амжилтанд хүрч байжээ. Мөн Энэтхэгийн хөрш зэргэлдээх Бирм, Шри ланка, Тайланд, Монгол зэрэг оронд дэлгэрч гайхамшигт үр дүнгээ өгч байлаа.
Бурхан багш нирваан дүр үзүүлсэний 500 жилийн хойно Випашяна бясалгал Энэтхэг орноо устан алга болжээ. Бусад оронд цэвэр ариун байдлаа алдсан байна. Харин зөвхөн Бирм улсад чин сэтгэлээ зориулсан багш нарын уламжлалаар өнгөрсөн 2000 жилийн турш үеэс үе дамжин ариунаар хадгалагдан иржээ. Энэхүү уламжлалын их багш Саяажи У Ба Кин 1969 онд СН.Гоенкаг Випашяна бясалгалын их багшаар тохоон томилжээ.
Их багш Саяажи У Ба Кин
Өдгөө Их багш СН.Гоенка Энэтхэг төдийгүй дэлхийн 120 гаруй оронд түгээн дэлгэрүүлээд байна. Уламжлалын их багш Саяажи У Ба Кин 1971 онд таалал болохоосоо өмнө өөрийнх нь мөрөөдөл биелж харж чадсан билээ. Тэрбээр ариун номын өлгий нутаг болсон Энэтхэгийн ард түмэнд Випашяна бясалгалыг эргүүлэн хүргэхийг хүсч байсан юм. Их багш бээр энэ бясалгалыг зөвхөн Энэтхэгт түгэн дэлгэрээд зогсохгүй, дэлхийн орны сая сая хүн зонд амар амгаланг авчрах болно гэдэгт итгэлтэй байжээ.
Их багш Гоенка 1969 оноос энэтхэгт Випашяна бясалгал анх зааж, 10 жилийн дараа хилийн чанадад түгээн дэлгэрүүлж эхэлсэн байна. Эхний 27 жилийн дотор тэрбээр 400 гаруй удаа 10 хоногийн бясалгалыг явуулсаны сацуу 200 гаруй туслах багш нарыг бэлтгэн дэлхийн олон улс оронд илгээн 2000 орчим 10 хоногийн бясалгал явуулсан байна. Энэхэн хугацаанд бясалгалын 100 гаруй төв байгуулагдсанаас 26 нь Энэтхэгт, үлдсэн нь дэлхийн бусад орнуудадажиллаж байгаа билээ. Бирм хэмээх жижигхэн оронд өнө удаан жил хадгалагдсан энэхүү үнэт эрдэнэ өнөөдөр дэлхийн өнцөг булан бүрт түгэн дэлгэрсээр байна. Үнэн аз жаргал, амар амгаланд хүргэгч энэ бясалгалын замаар замнагсадын тоо өдөр ирэх тутам нэмэгдсээр байна.
Их багш СН.Гоенка
Эрт үед Энэтхэгийг “Номын орон” хэмээн дэлхий даяараа хүндэтгэн нэрэлдэг байсан билээ. Өдгөө ариун номын Ганга мөрөн Энэтхэг орноос халин дэлхий даяа дахин давалгаалан урсч эхэлжээ.
Бясалгалын арга
Чадвар бүхий багшийн удирдлага дор зориулалтын төвд 10 хоногийн бясалгалд хамрагдсанаар та энэхүү бясалгалд суралцаж эхлэх боломжтой. Бясалгалын явцад бясалгалын төвийн хязгаарт байж, гадны ямарч хүнтэй харилцахгүй байх ёстой. Мөн унших, бичих болон шашны зан үйл үйлдэх, тарни маань тоолох зэргийг тэвчих хэрэгтэй. Өдөрт хуваарийн дагуу 10 орчим цаг сууж бясалгах журамтай. Мөн эхний ес хоногийн турш нам гүм байж, хамтран бясалгагч нартайгаа дохио зангаагаар ч харилцахыг тэвчин дүрэм горимыг чандлан сахих ёстой. Бясалгалын тухай асуудлыг багшаасаа асууж, өөрт тохиолдсон бэрхшээлийн талаар зохион байгуулж буй хүмүүсээс цөөн хэдэн үгээр лавлаж болно.
Бясалгалын сургалтын гурван үе шат бий.
Нэгд: Бясалгагчид бусдад хор нөлөө учруулах аливаа зүйлээс зайлсхийх ёстой. Үүний тулд амьтны амь хөнөөхгүй, хулгай хийхгүй, худал хэлэхгүй, буруу хурьцал үйлдэхгүй, архи тамхи мэт хортонг хэрэглэхгүй байх эдгээр таван сахилыг авдаг. Эдгээр сахилыг сахиснаар сэтгэл амгалан тайван болж, дараагийн шатанд ороход амар болдог билээ.
Хоёрдугаар шатанд бясалгагчид эхний гурван өдрийн турш анхаарлаа орж гарч буй амьсгал дээрээ төвлөрүүлэх “Анапана” бясалгалыг хийдэг. Энэ бясалгал нь сармагчин мэт үсчих сэтгэлийг нэгэн үзүүрт болгодог. Бясалгалын эхний хоёр шат болох ариун явдлыг дээдлэх, сэтгэлээ нэгэн үзүүрт болгох нь ач тустай хэдий ч гурав дахь шатгүйгээр бүрэн төгс болж чаддаггүй билээ.
Гурав дахь шатанд сэтгэлийн гүнд хуримтлагдсан хир буртагийг үндсээр нь арилган сэтгэлийг ариусгах арга хэрэглэдэг юм. Энэ бясалгал сүүлийн зургаан өдрийн турш явагдах бөгөөд Випашяна хэмээнэ. Випашянаг бясалгаснаар аливаа хүн өөрийн бие сэтгэлийн гүнд тэгш оршихуйн билгүүнээр нэвтрэн ордог.
Бясалгагчдад өдөрт хэд хэдэн уда бясалгалын заавар өгөгдөх бөгөөд тэр өдрийн бясалгалтай холбоотой номын ярилцлагыг үдэш бүр их багш Гоенка тайлбарлан ярьдаг билээ. Бясалгалын эхний есөн өдрийн турш бүх бясалгагч хоорондоо юм ярихгүй, нам гүм байх ёстой. Арав дахь өдрөөс ярьж эхлэх бөгөөд энэ нь донсолгоотой нийгийн амьдралд эргэн орох бэлтгэл болох юм. 11 дэх өдрийн өглөө энэрэхүй сэтгэлийг бясалгаж, 10 өдрийн турш хураасан буянаа хамаг амьтантай хуваалцсанаар бясалгал өндөрлөдөг.
Бясалгал хэрхэн явагддаг вэ?
Олон оронд Випашяна бясалгал байнгын төвүүд болон бусад газарт зохион байгуулагддаг. Төвүүдэд 10 хоногийн бясалгалаас гадна бясалгалд гүн орж буй хуучин бясалгагч нарт зориулсан 20, 30, 45, 60 хоногийн уртын бясалгал явуулдаг билээ.
Випашяна бясалгалын эхний эхний хэсэг болох Анапана бясалгалын хүүхдийн богино курс Энэтхэгт тогтмол зохион байгуулагддаг. Хүүхдийн бясалгал нь 4-3 хоног үргэлжилж, 8-11 ба 12-15 насны ангиллаар явагдана.
Випашяна бясалгал нь дэлхий даяар зөвхөн чин сэтгэлийн өглөг дээр тулгуурлан явагддаг бөгөөд шинэ бясалгагчдаас ямарч төлбөр авдаггүй. Урьд өмнө бясалгалд сууж, ач тусыг хүртсэн хуучин бясалгагч нарын бусдын тусын тулд өгсөн өглөг хандиваар бясалгал санхүүждэг билээ. Энэхүү бясалгалын зааж байгаа багш болон туслах багш нар мөн түүнчлэн номын үйлчлэгчид бүгдээрээ сайн дураараа буяны сэтгэлээр бясалгагчдад үйлчилдэг. Энэ нь ашиг орлогын төлөө биш, ач тусыг санан өргөсөн буяны өглөгт тулгуурлан үнэ төлбөргүйгээр Бурханы ариун номыг зааж сургадаг эртний нандин уламжлалтай нийцэж байгаа билээ.
Аливаа шашны урсгалаас ангид сургаал
Бурханы шашны уламжлалд хадгалагдаж ирсэн хэдий ч Випашяна бясалгал нь шашны урсгалтай ямарч холбоогүй, ямар ч шашин шүтлэгтэй хэн боловч хүлээн зөвшөөрч хэрэгжүүлж болох боломжтой юм. Бурхан багш “Дхамма” буюу “Үнэн, зам, ном”-ыг заасан билээ. Тэрээр өөрийн шавь нарыг “Бурханы шашинтан” гэж нэрэлсэнгүй. Харин “Дхаммист” буюу “Номыг ёсыг дагагч нар” хэмээсэн байдаг. Хүмүүн төрөлт бүхний зовлон нийтлэг байдаг багаад тэрхүү зовлонгоос гарах арга зам ч нийтлэг тул Бурхан багш нийтлэг зовлонг арилгах арга замыг заажээ.
Бясалгал нь ямар нэг язгуур угсаа, гарал үүсэл, яс үндэс, сүсэг бишрэлээс үл харгалзан сурахыг хүссэн бүх хүмүүст нээлттэй байдаг. Христос, Лал, Хинду, Буддист зэрэг олон олон шашинтангууд энэ бясалгалыг амжилттай бясалгасаар байгаа билээ.Өвчин нийтлэг нэг байлаа гэхэд түүнийг анагаах эм нь ч гэсэн нийтлэг байх учиртай. Жишээлбэл: уур хүрлээ гэхэд тэрхүү уурыг Христос шашинтаны уур, Аль эсвэл Монгол хүний уур , Орос хүний хүний уур гэж ялгах аргагүй байдаг. Үүнтэй адил хайр энэрлийг ч гэсэн ямар нэгэн шашин, нийгмийн гаралаар ялган салгаж болдоггүй. Хайр энэрэл бол цэвэр ариун сэтгэлээс урган гарч байгаа хүмүүний нийтлэг ариун чанар билээ. Янз бүрийн шашны хүмүүс Випашяна бясалгалыг сурсанаар сайн хүмүүн болж байгаагаа мэдэрдэг.
Өнөө үе болон дэлхий ертөнц
Шинжлэх ухаан технологи, харилцаа холбоо, хөдөө аж ахуй, анагаах ухааны хөгжил нь хүний амьдралыг материаллаг талаас нь хөгжүүлжээ. Энэ нь өнгөн хэсгийн хөгжил бөгөөд хөгжингүй орны хүмүүс ч гэсэн дотооддоо сэтгэлийн гүн дарамт, зовнил тээж амьдардаг билээ.
Яс үндэс, гарал угсаа, шашин шүтлэгийн ялгаанаас үүссэн зөрчлүүд орон бүхний ард иргэдэд муугаар нөлөөлсөөр байна. Ядуурал, үй олноор устгах зэвсэг, өвчин эмгэг, алан хядагчдын хэрцгийлэл, байгалийн гамшиг энэ бүхэн хүмүүн төрөлхтөний ирээдүйг бүрхэг харагдуулдаг. Хүний ертөнцөд ямар аймшигтай зовлон гамшиг учирч байгааг ямар ч сонины эхний нүүрийг зэрвэсхэн харахад анзаарагддаг билээ.
Шийдэж болмооргүй мэт санагдах эдгээр асуудлуудыг шийдвэрлэх арга зам ер нь байна уу? Эргэлзээгүй байгаа билээ. Өнөө үед дэлхий даяар өөрчлөлтийн урин салхи сэвэлзэж эхэлжээ. Хүмүүн бээр жинхэнэ аз жаргал хайрлагч, хүнлэг эрхэм чанарыг сэргээгч, шашны болон нийгэм журам, эдийн засгийн хүнд асуудлуудаас ангид байж болох найдвартай орчин бүрдүүлэх арга замыг улам бүр эрч хүчтэйгээр эрэлхийлэх боллоо. Энэ бүхний шийдвэрлэх цорын арга бол Випашяна юм.
Випашяна болон Нийгмийн өөрчлөлт
Випашяна бясалгал бол бид бүхний зовлонгийн гол шалтгаан болох хүсэл шунал, уур хилэн, мунхаг зэргээс ангижруулах цорын ганц зам мөр мөн билээ. Энэхүү бясалгалд хичээн шамдсан хэн болов өөрийнхөө зовлонгийн шалтгааныг бага багаар арилган өөрсдийн сэтгэлийн түнэр харанхуйг гэрэлтүүлж, баяр баясгалантай, аз жаргалтай, амгалан амьдарч эхэлдэг билээ. Үүнийг батлах олон жишээ өгүүлж болох юм.
1975 оноос мх багш Гоенка Энэтхэгийн шоронгуудад Випашяна бясалагал явуулж эхэлсээр шоронгийн хоригдлуудын үзэл бодол, харилцаанд бодит өөрчлөлт орж байгаа нь илтэд мэдэгдэх болжээ. Энэ нь Випашяна бясалгал аймшигт гэмт хэрэгтнүүдийг ч нийгмийн сайн гишүүн болгон өөрчлөх ид шидтэй гэдгийг батлан харуулсан юм.
Их багш Гоенкад бясалгалыг танилцуулсан их багш У Ба Кин Бирмийн засаг төрийн алба хашиж байхдаа энэхүү бясалгалын тусламжтайгаар шудрага бус төрийн албан хаагч нарыг хэрхэн өөрчилж болохыг нотолжээ. Тэрбээр төрийн олон яамдын тэргүүн байсан бөгөөд төрийн ажилтнууддаа Випашяна бясалгалыг заан сургасан байна. Тэд үүрэг хариуцлагаа сэтгэлийн гүнээс ухамсарлах болсоноор тухайн байгууллагад идээ бээр мэт бугшсан хээл хахууль, хүнд суртал гэх мэт сөрөг үр дагаврууд аяндаа алга болж, үнэн шудрага харилцаа бүрдэн тогтжээ. Үүнтэй нэгэн адил Энэтхэгт ч гэсэн бясалгалд оролцсон төр захиргааны удирдах ажилтнуудын ажил гүйцэтгэх чадвар илтээр нэмэгдэн нийт ажилтнуудын дунд нийтлэг эвсэг харьцаа бий болж эхэлсэн байна.
Эдгээрээс харахд нийгмийг өөрчилхийн тулд хүн нэг бүр өөрийгөө өөрчлөх ёстой юм байна гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Зөвхөн уриа лоозон, хоосон сургаалиар бүтэх ажил биш билээ. Хууль журмыг дагах, зөв явдлыг дээдлэх зэргийг ямар нэг сонин, сурах бичгээр дамжуулан төлөвшүүлэх аргагүй. Мөн түүнчлэн бүх нийтийн зөрчил ч гэсэн элдэв дарамт шахалтаар намжихгүй нь лавтай. Энэ бүхнийг та өнгөрсөн түүхээс эргэн харж болно.
Хувь хүн гол түлхүүр мөн билээ. Тэгэхээр хүн бүрт хай энэрлээр хандаж тэднийг өөрсдийгөө өөрчлөн хүмүүжихэд сургах хэрэгтэй. Сахил сахин, ариун явдлыг дээдлүүлэхийн тухайд тэдэнд хоосон сургаал айлдах биш харин өөрсдийгөө өөрчлхөд хүргэх үнэн гэрэл гэгээг сэтгэлийнх нь гүнд үүсгэж өгөх хэрэгтэй. Хүн өөрийгөө танин мэдсээр сэтгэлээ ариусгах чадавхи бүхий болоход сургах хэрэгтэй юм.
Випашяна бясалгал нь хүний сэтгэл оюун, зан чанарыг өөрчлөх ид шидтэй. Өөрийгөө үнэнхүү өөрчлөхийг хүсэгч хэн бүхэнд Випашянагийн хаалга нээлттэй билээ.
Випашяна Монгол оронд
1997 оноос Випашяна бясалгал эртний номын орон Монголд нэг урт хугацааны дараа цэвэр ариунаараа түгэн дэлгэрч эхэлсэн билээ. Их багш Гоенкагийн томилсон анхны дөрвөн багшийн нэг болох Их багш асан Л.Н.Раати Монгол оронд залран ирж, Монголын ард түмнийг Випашянагийн үнэн эрдэнэтэй дахин учруулсан юм.
Бурханы ариун сургаалийн охь болсон Випашяна бясалгалыг цэвэр ариунаар нь хадгалж, хойч үед үлдээн, Монгол ард түмнийг үеэс үед жаргалын замд хөтлөх үүрэг хариуцлага бидэнд тулгарч байна.

Диваажингийн үүд
Нэгэн цэрэг Лам дээр ирж,
-Там, диваажин гэж байдаг нь үнэн юм уу? хэмээн асуужээ.
-Чи хэн юм бэ? гэж ламтанг асуухад, тэрээр:
-Самурай гэж.
Өө, чи цэрэг байсан юм уу? Чам шиг амьтныг цэрэгт авдаг ямар дарга байна аа? Чи яг л гуйлгачин баймаар царайтай юм гэж Ламтан дуу алдав.
Уур нь хүрсэн цэрэг илднийхээ ишийг тэмтэрхэд, Ламтан:
-Өө, чи сэлэмтэй юм уу? Гэхдээ наад сэлэм чинь миний толгойг хяргахад даанч мохоодох байлгүй дээ хэмээн үргэлжлүүлэн хор шарыг нь малтлаа.
Цэрэг эр сэлмээ бүрэн сугалан гаргаж ирэхэд, Ламтан:
-Яг энэ үед л тамын үүд нээгддэг юм даа гэжээ.
Үүнийг сонсонгуут цэрэг эрд нэгэнт их багшийн шавь болсон мэт төсөөлөл төрж, сэлмээ хуйнд нь буцаан хийгээд мэхийн ёслов.
-Энд харин Диваажингийн үүд нээгдэж байна гэж ламтан хэлсэн гэдэг.
Там там гэвч там хаана байх билээ
Тамтаггүй буруу явбал там чинь тэр биш үү.
Номын олон ахан дүүс минь Уур хилэн, Хүсэл шунал, Мунхаг харанхуйгаа арилган арилгасаар өөр өөрсдийн диваажингийнхаа үүдийг нээж нирвааны амгаланг эдлэн цэнгээрэй.

Гэрийг бүтээгч
Сиддхарт Гоутам өөрөө үнэнийг ухаарч Бурхан болжээ. Тэргэл сартай тэр
шөнө Ниранзана голын эрэг дээр бодь модны доор Випашяна бясалгал хийн
урьдны олон төрлөө эргэн санаж (гэгээрлийн тодорхой түвшинд хүрэхээр
урьд төрлөө хардаг гэж буддизмд үздэг.) хорвоод дахин дахин төрөл
авхуулагч гэрийг бүтээгч хэн болохыг ухаарчээ. Үүний учрыг олох гэж
дахин дахин зовлонт төрөл авсаар, хичнээн ч төрөл өнгөрөөв. Харин Випашянааг бясалган үнэнийг дагаснаар учрыг нь олжээ.
Туршлагаараа байгалийн хуулийг ойлгож, төгс гэгээрэлд хүрч Бурханы хутгийг олсон билээ.
Эндээс үзхэд бид амьдралд цөхрөх үедээ ихэнхдээ хоосон бурхан шүтээнийг үнэн мэт мухараар итгэх нь элбэг. Тэр ч бүү хэл зарим шашинд -хэрэв чамайг нүгэл хийвэл халуун хүхрэн галд шатаана, харин буян их хийвэл мөнхийн улс буюу диваажинд аваачна гэх мэтээр номлодог. Магадгүй энэ нь үнэн ч байж болно. Гэхдээ орчин үеийн хүн хараагүй үзээгүй зүйлдээ итгэнэ гэж юу л бол. Мухар сүсэгтэн л биш бол. Ямартай ч Дараагийн гэгдэх /үхсэний дараах амьдрал/ тэр гэрийг ямар нэгэн тэнгэр бурхан эсвэл Ертөнцийн эзэн бүтээж өгдөг гэсэн үзэл хүн бүрт суучихсан байдаг. Харин Буддизм-ийн номлолд бол хэн нэгэн тэнгэр бурхан таны дараагийн амьдралыг бүтээж өгдөггүй. Та өөрөө өөрийнхөө дараагийн гэрийг бүтээгч нь бөгөөд, таны үйлийн эрхээр энэ мэт таны амьдрал бүрэлджээ. Бурханы шашинд 6 зүйлийн төрөл амьдрал байдаг гэж үздэг. Там, Бирд, Адгуус, Хүмүүн, Тэнгэр, Асури гэгдэх эдгээр төрлүүдийг дамжин төрсөөр байдаг. Тэгвэл чухам Бурхан гэж хэн бэ? Бурхан гэдэг ойлголт бол энэ 6 зүйлийн сансарын хүрднээс ангижрасан ахин төрөл авахааргүй тийм чанадын мэдрэмжинд оршигч нь бол Бурхан /Будда/ хэмээн нэрлэгддэг. Дээрх 6 зүйлийн төрөл амьтад нь бүгд өөр өөрийн гэсэн зовлонтой байдаг бөгөөд сэтгэлдээ Уур хилэн, Хүсэл шунал, Мунхаг гэсэн 3 хорыг агуулж байдаг учраас тэд төрлөөс төрөл дамжин зовлонт ертөнцөд эргэлдсээр байдаг байна. Энэ бүх зовлонт сансарын хүрднээс ангижирч зовлон үгүй амгалан тайвныг эдлэгч нь Бурхан юм. Дээр дурдагдаж байсан Випашяна бясалгал нь энэ зовлонгийн хүрднээс ангижруулах Номын хүрд юм. Випашяна бясалгал бол яамар нэгэн шашны урсгал биш бөгөөд зовлонг үндсээр нь устгадаг гэгээрэлд хүргэж Бурхан болгодог арга юм. Үүнийг Буддизм-ийн практик тал нь гэж ойлгож болох юм. Буддизмын онолыг судаллаа гээд гэгээрчихгүй шүү дээ. Тиймээс түүний практик тал нь давхар байж гэмээнэ төгс гэгээрэлд хүрдэг. Мөн зовлон гэдэг бол нийтлэг чанартай учраас зовлонг устгах арга нь бас л нийтлэг байх учиртай. Христ зовлон, Лал зовлон, Хинду зовлон гэж үгүй шүү дээ. Эсвэл Америк зовлон, Хятад зовлон, Монгол зовлон гэж ялгах аргагүй. Тэгэхээр хүн бүрийн зовлон нийтлэг учир шалтгаанаас буюу Уур хилэн, Хүсэл шунал, Мунхаг гэсэн өнөөх 3 хорт сэтгэлээс л үүдэлтэй юм. Тиймээс жинхэнэ цэвэр Буддизм гэдэг бол Буддын шашинтай хүмүүст дан ганц үйлчлэх бус, бүхий л хүн, амьтны тусын тулд үйлээ зориулах учиртай юм. Мөн сэтгэлийн 3 хороос ангижрах арга нь онол төдийгүй практик буюу Випашяна дээр үндэслэж байж бүрэн усдан Зовлон үгүй Бурханы хутгийг олж амар амгалан орших болно.

Zen Buddhism
Зэн буддизм нь буддизмийн нэгэн салаа мөчир бөгөөд Хятад, Япон зэрэг
орнуудад илүү эрчимтэй хөгжиж, өдгөө барууны орныг байлдан дагуулж
байгаа сэтгэлгээний чухал чиглэл юм.
Шагжамүни буюу Бурхан багшийн 28 дахь залгамжлагч шавь Бодхидхарма гэгч гэгээнтэн анх энэтхэгээс Хятадад очиж Зэн анх үүссэн гэсэн түүх байдаг. Хэдийгээр өнөөдөр дэлхийн их олон оронд Зэн буддизм хөгжиж байгаа боловч анх Япон улсад эрчимтэй хөгжиж байсан болохоор нь япон дуудлагаар нь ЗЭН хэмээн олон улсад нэрлэгддэг болсон байна.
Зэн гэдэг үг нь Монгол хэлээр бол Даяан, Солонгосоор Сон, Хятадаар Чань, Виетнамаар харин Тхянь гэхмэтээр нэрлэгддэг байна. Энэ нэршлүүд нь бясалгах гэсэн утгатай самгарьд үгнээс гаралтай.
Зэн-ийн ерөнхий анхан шатны ойлголт гэвэл Элдэв шашны зан үйл хийгээд уламжлал зэргийг шууд дагалгүйгээр гэгээрэлд хүрэх гэсэн утгыг агуулж байдаг. Өөрийн дотоод билгүүн чанарыг хөгжүүлснээр гэгээрэх учиртайг зааж байсан Бурхан багшийн үеээс шууд дамжин ирсэн сургаал гэж мөн ойлгож болно.
Зэн бол амьдралын аахар шаахар зүйлд баригдахгүй, сэтгэлээ хүсэл шунал хийгээд уур хилэнгээр зовоохгүй байж, хязгааргүй эрх чөлөөг жинхэнэ утгаар нь амсаж танихыг урлаг мөн гэж нэгэн алдарт Зэн мастер хэлсэн байдаг. Ер нь гэгээрнэ гэдэг бол аливаа баяр хөөр, айдас, шунал хүсэл, уур хилэнгээс сэтгэлээ бүрэн чөлөөлж туйлыг амар амгаланг олох, түүнийхээ үрээр бүхий л хорвоо ертөнц хоосон чанартайг ухаарч улмаар амьдралын зовлонгоос ангижрахуйн нэр болно. Зэн-ийн бясалгагч хүний нүдээр ертөнцийг харвал сэтгэлгээний ямар нэг загвараас бүр мөсөн татгалзаж, логик дүгнэлт нотолгоо, үгүйсгэл зэргээр оюун ухаанаа хязгаарлахгүйд оршино. Сэтгэлгээг хязгаарлахгүй, логикийн хүрээнд баригдахгүй тэгсэн атлаааль нэг тийш хэлбийж туйлшрахгүй, аливааг байгаагаар нь бодитой, илүү өргөн утгаар нь харна гэдэг эрүүл саруул сэтгэлгээний чухал тал болох нь гарцаагүй шүү дээ.
Зэн буддизм нь үндсэн 2 чиглэл урсгалтай.
1. Ринзай Зэн нь агшин зуурт гэнэт цахилгаан цахих мэт бүхний учрыг ухаарах явц буюу багш нь шавийгаа гэгээрэлд хөтлөн өдөөгч КОАН гэж нэрлэгддэг өвөрмөц хэлцээр дадлагажуулж гэгээрлийн шатанд хүргэдэг арга юм. Энэхүү агшин зуурын гэрлийн гялбаа мэт гэгээрлийн түвшинг САТОРИ гэж нэрэлдэг.
2. Сото Зэн. Энэ урсгал нь хүн анх төрөхдөө л Буддагийн мөн чанартай байдаг ба гагцхүү ахуйн нөхцөл, гадаад ертөнцийн нөлөөнөөс бурханлиг чанараа гээдэг. Тиймээс гэгээрэх арга нь өөрийн дотоодод байгаа үйлийн үр /Санкара/-г бясалгал хийн сууж устгах Випашяна буюу японоор Дазэн бясалгалыг хийдэг ажээ. /Бясалгалын техник маш нарийн тул нуршихгүйн тулд бичилгүй үлдээлээ/ Бясалгал гэдэг бол ямар нэгэн үр дүнд хүрэхийн тулд биш бөгөөд харин бясалгах явц нь өөрөө гэгээрлийн ариун чанарыг агуулж байдаг.
Тиймээс Зэн гэдэг бол дотоод эрх чөлөөний мэдрэмжид нэвтрэхүй юм. Гэхдээ Зэн-г энд миний бичсэн төдийхнөөр дүнэх арга байхгүй. Хэрэв дүгнэгдэг болж байгаа аваас тэр бол үнэндээ Зэн биш юм шүү.

Monday, May 7, 2012
Оршин буй бүхэн хоосон хэмээх нь...
Зэнгийн
нэгэн залуухан суралцагч Ямаока Тэсшү нэг багшаас нөгөөд дамжин явсаар
эцэст нь Шококүгийн Дукон дээр иржээ. Шинэ багшдаа мэдлэг чадвараа
гайхуулах гэсэндээ Тэсшү: "Оюун санаа, Будда, бодгалийн оршихуй бүгд нь
эцсийн эцэст оргүй хоосон билээ. Үзэгдлийн үнэн дүр ч мөн хоосон юм.
Ухамсар, төөрөгдөл гэж үгүй. Мэргэн ухаан, төв үзэл ч гэж үгүй бөлгөө.
Өглөг болоод түүнийг хүртэхүй ч бас үгүй юм" хэмээв. Тэсшүгийн энэ үгийг
сонсонгоо Дукон дуугүй л тамхиа татаж суув. Тэгсэнээ тэрээр гэнэтхэн
ухасхийгээд Ямаокаг хулсан саваагаар хүчтэй гэгч нь гөвөөд авлаа.
Багшийн ийн аягласанд залуу хүү ихэд уурссанд Дукон "Хэрэв бүх зүйл
оршин байдаггүй юм бол энэ их уур хилэн чинь хаанаас гараад ирдэг байна
аа?" хэмээн лавлан асуужээ.
Хүн ухаан хүрч, итгэж чадаж байгаа бүхэндээ
Хэрвээ та зодуулна гэж бодож байвал
өөрийгөө зодуулсанд тооц,
Хэрвээ та зүрхлэхгүй хэмээн бодож байвал
зүрх тань хэзээ ч хүрэхгүй,
Хэрвээ та ялалтыг хүсдэг ч чадахгүй гэж бодож байвал ялагдаж л таарна, Та өөрийгөө ялагдана хэмээн бодож байвал
аль хэдийн ялагдсанд тооц,
Учир нь амжилт, ялалт хүний эр зоригоос эхэлдгийг,
Ухамсраас бүх зүйл шалтгаалдгийг хаанаас ч бид олж харна,
Хэрвээ та өөрийгөө бусдын ард хоцорно хэмээн бодвол
Хоцорч л таарна,
Таныг өргөхийн тулд ухаан санаа тань
Өндөрт хөөрөн нисэх ёстой,
Амжилт гаргаж чадахын тулд өөртөө итгэлтэй байх хэрэгтэй,
Амьдралын тулалдаанд аль хүчтэй нь ялдаггүй,
Аль хурдан нь ч ялдаггүй,
Ялж чадна хэмээн итгэсэн тэр л хүн
эрт орой хэзээ боловч ялалтад хүрдэг...

Saturday, May 5, 2012
Мял богдын буман дууллаас
Мял богд (1052-1135) бол өмнөт Төвдийн Гүнтан нутагт баян айлын ганц
хүү болон төрсөн ч хар багадаа өнчрөл хагацал үзэж, өмч баялгаа
луйвардуулж, өш хонзонгийн эрхээр хараал жатгад суралцан, олон хүний
амийг хөнөөсөн нүгэлтэн болж, эцэстээ амьдралын утга учир зөвхөн
гэгээрэлд оршдогийг ухаарч, очир хөлгөний их багштай учирч, аглаг
уулсаар бясалгал дияан үйлдсээр билгийн чанадад хүрсэн нэгэн. “Анх хар
үйл үйлдэж, дараа нь цагаан үйл үйлдэж, эцэстээ хар, цагаан үйлээс
хоёулангаас нь ангижирсан” гэж өөрийн амьдралыг дурсан өгүүлжээ.
Мөнх хааны зарлигаар төрийн багшаар өргөмжлөгдөж байсан Гарма лам бол Мял богдын гурав дахь үеийн залгамжлагч юм. Тэгэхлээр Мялын сургаал номтой монголчууд бүр эрт 13-р зуунаас танилцаж байжээ. Мялын намтар, буман дууллыг Халхын Цогт хунтайж, эх хатан Чин Тайху нарын захиалгаар Хөх хотын Гүүш цорж 1618 онд орчуулсан билээ. Цогт тайжийн Дуутын хаданд сийлсэн шүлэгт Мялын гүр дууны утга, уянга шингээстэй байдаг. Түүнээс нилээд өмнө Мялын шавь Райчүнгийн намтар, дууллыг Эцэг номун хаан гэгдэх Шарав лам орчуулжээ. “Гэтэлгэгч Мяларайвын тууж дэлгэрэнгүй ялгасан бум дуулал”, “Мяларайвын саран мэт шавь Райчүн Дорждагвын намтар дуулал” зэрэг эдгээр бүтээлийг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн ажилтан Б.Няммягмар монгол бичгээс нягт нямбай хөрвүүлж, тодотгол зүүлт сэлттэйгээр хэвлүүлсэн байна. Эрдэмтэн багш Л.Хүрэлбаатар агсны номын цагаан буяныг их мөрний урсгал мэт таслалгүй залгаж яваа шавь нарт нь энэ дашрамд талархлаа илэрхийлье.
Энд Мялын буман дууллаас нэгэн гүр дууг орчин цагийн хэлэнд дөхүүлж буулгалаа. Гүр дуу гэдэг бол бясалгалын хүчээр хоолойн хүрдний зангилаа тайлагдсаны учиртухайн орчин, тухайн агшинд ая зөнгөөрөө ундран гардаг оюун санааны амьд эрчим юм. Мял богдыг Сингалин орны балар шугуйд, Ёлмо ууланд даяанчилж байхад таван залуу хуврага дис хүртэхээр зорьж иржээ. “Ийм аглаг зэлүүд айдас төрөм оронд та хэрхэн энх амар бясалгана вэ?” гэж гайхан асуухад Мял богд дуулсан нь:
Авралт богд багшийн хааачийг
Ариун бясалгалаар хариулъя, би.
Энд учирсан хувьт нөхдөдөө
Эгэлгүй утгыг эгшиглэн дуулъя.
Цаст уулын цагаан арслан
Цавчим оргилд дүүлэн явахдаа
Цаад наадхаас үл эмээх нь
Цалиг хүчит баатрын бэлгэээ.
Улаан хадны хаан тас
Уртлаг жигүүр сунган нисэхдээ
Халил хавцлаас үл эмээх нь
Халин нисэгч баатрын бэлгэээ.
Их мөрний тул загас
Ийш тийш сүлжин сэлэхдээ
Эндэж бүтэхээс үл эмээх нь
Эрэмгий шумбагч баатрын бэлгэээ.
Мон уулын самж бич
Мод дамжин дүүлэн наадахдаа
Мохорч унахаас үл эмээх нь
Мохолтгүй аргат баатрын бэлгэээ.
Хөвч шугуйн эрээн барс
Хүч тэнсэн бядан явахдаа
Хүчир бусдаас үл эмээх нь
Хүдэр төрсөн баатрын бэлгэээ.
Холхи Сингалинд Мялрайва би
Хоосон чанарыг бясалган суухдаа
Ховс илбэнд үл автах нь
Хоёргүйг таньсан баатрын бэлгэээ.
Арилсан номын агаар мандалд
Алгасал үгүй еэ сэтгэл уусахдаа
Андуурч төөрөхөөс үл эмээх нь
Аньсыг эзэмшсэн баатрын бэлгэээ.
Авадүдийн судсанд хийг хурааж,
Амаржаргалант дуслыг бясалгахдаа
Алдас бурууд үл автах нь
Арилан дэлгэрсэн баатрын бэлгэээ.
Өөрөө бүтсэн явдлын эрхээр
Өөд, уруу элдвээр одовч
Үймрэх бодолд үл автах нь
Өрнөн бадарсан егүзэрийн бэлгэээ.
Үйл үрийн шалтгаан нөхцлөөр
Өнгө хэлбэр элдвээр ургавч
Үнэн мөрөөс үл гажих нь
Үнэмлэхүйг таньсан егүзэрийн бэлгэээ.
Асар гүн номыг бясалгагч
Аглаг ууланд даяанчлан суух нь
Алдрыг эрж, ашгийг сүвэгчлэхгүй
Ариун зүрхтний өөрийн таалалаа…
Айхвий гээд би нэгэн цайз барилаа.
Агуу тэр цайз нь хоосон чанарын мандал.
Ашид үл эвдрэх тэр цайздаа суухуй
Айж эмээхийн зовлон одоо над үгүй.
Даарахвий гээд би нэгэн дээл урлалаа.
Даамай тэр дээл нь зандал галын дээл.
Даан үл элэгдэх тэр дээлээ өмсөхүй
Даарч хөрөхийн зовлон одоо над үгүй.
Үгүйрэхвий гээд би нэгэн эдийг эрлээ.
Үнэт тэр эд нь хутагтын долоон эрдэнэ.
Үүрд үл шамшигдах тэр эдээ эзэмшихүй
Үгүйрч хоосрохын зовлон одоо над үгүй.
Өлсөхвий гээд би нэгэн идээг эрлээ.
Өег тэр идээ нь самади бясалгалын идээ.
Өнөд үл барагдах тэр идээг базаахуй
Өлсч өлбөрөхийн зовлон одоо над үгүй.
Ангахвий гээд би нэгэн ундааг эрлээ.
Амтат тэр ундаа нь санах сэрэхүйн рашаан.
Ашид үл тасрах тэр рашаанаар цэнгэхүй
Ангаж цангахын зовлон одоо над үгүй.
Уйдахвий гээд би нэгэн нөхрийг эрлээ.
Уйдашгүй тэр нөхөр нь амгалан хоосон чанар.
Учрал үл сарних тэр амрагтайгаа цэнгэхүй
Уйдаж гиюүрэхийн зовлон одоо над үгүй.
Төөрөхвий гээд би нэгэн замыг эрлээ.
Төв шулуун зам нь хослон орохуйн мөр.
Түйтгэр бүхэн арилах тэр замаар одохуй
Төөрч самуурахын зовлон одоо над үгүй…
Арслан барс архиравч амгалан дияанд суунам.
Араатны зулзагыг хараад бодь сэтгэл бясалганам.
Самж бичин наадахад энэрэл хайр ундарч,
Саваагүй моншны дуунд эрхгүй инээд төрнөм.
Хөхөө шувууд донгодоход сэтгэл зүрх уярч,
Хүслэнт тэр дуунд нь нулимс аяндаа мэлтэрнэм.
Хөвч аглагт суусан даяанчийн жаргалант дуугаар
Хүй орчлонгийн зовлон ашид амарлих болтугай.

Friday, May 4, 2012
Нэгэн найзын хэлсэн найдвартай хэдэн сайхан хэдэн үгс:

- Урлаг хүнийг хүмүүжүүлдэг / урлаг бол хүний таашаал авч болох хамгийн дээд цэг бөгөөд нэгэнт түүнийг та үүнийг мэдрээд эхэлсэн бол ,,,,,/
- Хэдий бүх зүйл чиний эсрэг байлаа ч аливаа зүйлд үргэлж чармайлттай бай.
- Дарга цэрэгт насны ялгаа үгүй бөгөөд нэгэнт чи юмаа хийж чадаж л байвал хүнүүсийн юу хэлэх нь сонин биш. Гол нь урдах юмаа чанартай сайн хийх нь чухал юм.
- Ухаантай хүнээс ухаармаар юм сонсох нь хамгийн сайхан . аль болох ийм хүмүүстэй уузхыг боддог. гэвч одоо их ховор болжээ. нэг л их цэцэн мэргэн хүнүүс.
- Цаг хугацаа гэдэг үнэтэй бөгөөд хэрэггүй зүйлсэд үнэт хугацаагаа бүү үр
- Монгол гэдэг агуу сайхан түүхт улсад бид хүмүүн болж төрсөн азтай төрөл. Түүхээ судлах нь чухал. Тэгвэл чи ямар агуу түүхт хүмүүс гэдгээ ойлгох болно.
- Зөв ба буруу үнэн ба худал юмс үргэлж нэгэн янзаараа байх гэдэг ойлголт ер нь байхгүй юм шигээ. Юмс үргэлж өөрчлөгдөж байдаг.
Ямарваа нэг зүйлийг сонирхон судлах нь эргээд чи ертөнцийн бүхий л юмс үзэгдлийн учрыг ойлгоод ирнэ. Үнэн гэдэг ганц ажээ. Бүхий л зүйлс уг чанартаа нэг бөгөөд уулын оргил дээр гарах зам л олон бөгөөд оргил гэдэг ганц юм. тэрэн дээрээс бүгдийг харахад ...

Wednesday, May 2, 2012
Subscribe to:
Posts (Atom)