Сиддхарт Гоутам өөрөө үнэнийг ухаарч Бурхан болжээ. Тэргэл сартай тэр
шөнө Ниранзана голын эрэг дээр бодь модны доор Випашяна бясалгал хийн
урьдны олон төрлөө эргэн санаж (гэгээрлийн тодорхой түвшинд хүрэхээр
урьд төрлөө хардаг гэж буддизмд үздэг.) хорвоод дахин дахин төрөл
авхуулагч гэрийг бүтээгч хэн болохыг ухаарчээ. Үүний учрыг олох гэж
дахин дахин зовлонт төрөл авсаар, хичнээн ч төрөл өнгөрөөв. Харин Випашянааг бясалган үнэнийг дагаснаар учрыг нь олжээ.
Туршлагаараа байгалийн хуулийг ойлгож, төгс гэгээрэлд хүрч Бурханы хутгийг олсон билээ.
Эндээс үзхэд бид амьдралд цөхрөх үедээ ихэнхдээ хоосон бурхан шүтээнийг
үнэн мэт мухараар итгэх нь элбэг. Тэр ч бүү хэл зарим шашинд -хэрэв
чамайг нүгэл хийвэл халуун хүхрэн галд шатаана, харин буян их хийвэл
мөнхийн улс буюу диваажинд аваачна гэх мэтээр номлодог. Магадгүй энэ нь
үнэн ч байж болно. Гэхдээ орчин үеийн хүн хараагүй үзээгүй зүйлдээ
итгэнэ гэж юу л бол. Мухар сүсэгтэн л биш бол. Ямартай ч Дараагийн
гэгдэх /үхсэний дараах амьдрал/ тэр гэрийг ямар нэгэн тэнгэр бурхан
эсвэл Ертөнцийн эзэн бүтээж өгдөг гэсэн үзэл хүн бүрт суучихсан байдаг.
Харин Буддизм-ийн номлолд бол хэн нэгэн тэнгэр бурхан таны дараагийн
амьдралыг бүтээж өгдөггүй. Та өөрөө өөрийнхөө дараагийн гэрийг бүтээгч
нь бөгөөд, таны үйлийн эрхээр энэ мэт таны амьдрал бүрэлджээ. Бурханы
шашинд 6 зүйлийн төрөл амьдрал байдаг гэж үздэг. Там, Бирд, Адгуус,
Хүмүүн, Тэнгэр, Асури гэгдэх эдгээр төрлүүдийг дамжин төрсөөр байдаг.
Тэгвэл чухам Бурхан гэж хэн бэ? Бурхан гэдэг ойлголт бол энэ 6 зүйлийн
сансарын хүрднээс ангижрасан ахин төрөл авахааргүй тийм чанадын
мэдрэмжинд оршигч нь бол Бурхан /Будда/ хэмээн нэрлэгддэг. Дээрх 6
зүйлийн төрөл амьтад нь бүгд өөр өөрийн гэсэн зовлонтой байдаг бөгөөд
сэтгэлдээ Уур хилэн, Хүсэл шунал, Мунхаг гэсэн 3 хорыг агуулж байдаг
учраас тэд төрлөөс төрөл дамжин зовлонт ертөнцөд эргэлдсээр байдаг
байна. Энэ бүх зовлонт сансарын хүрднээс ангижирч зовлон үгүй амгалан
тайвныг эдлэгч нь Бурхан юм. Дээр дурдагдаж байсан Випашяна бясалгал нь
энэ зовлонгийн хүрднээс ангижруулах Номын хүрд юм. Випашяна бясалгал бол
яамар нэгэн шашны урсгал биш бөгөөд зовлонг үндсээр нь устгадаг
гэгээрэлд хүргэж Бурхан болгодог арга юм. Үүнийг Буддизм-ийн практик тал
нь гэж ойлгож болох юм. Буддизмын онолыг судаллаа гээд гэгээрчихгүй шүү
дээ. Тиймээс түүний практик тал нь давхар байж гэмээнэ төгс гэгээрэлд
хүрдэг. Мөн зовлон гэдэг бол нийтлэг чанартай учраас зовлонг устгах арга
нь бас л нийтлэг байх учиртай. Христ зовлон, Лал зовлон, Хинду зовлон
гэж үгүй шүү дээ. Эсвэл Америк зовлон, Хятад зовлон, Монгол зовлон гэж
ялгах аргагүй. Тэгэхээр хүн бүрийн зовлон нийтлэг учир шалтгаанаас буюу
Уур хилэн, Хүсэл шунал, Мунхаг гэсэн өнөөх 3 хорт сэтгэлээс л үүдэлтэй
юм. Тиймээс жинхэнэ цэвэр Буддизм гэдэг бол Буддын шашинтай хүмүүст дан
ганц үйлчлэх бус, бүхий л хүн, амьтны тусын тулд үйлээ зориулах учиртай
юм. Мөн сэтгэлийн 3 хороос ангижрах арга нь онол төдийгүй практик буюу
Випашяна дээр үндэслэж байж бүрэн усдан Зовлон үгүй Бурханы хутгийг олж
амар амгалан орших болно.

No comments:
Post a Comment