Нэгэн цэрэг Лам дээр ирж,
-Там, диваажин гэж байдаг нь үнэн юм уу? хэмээн асуужээ.
-Чи хэн юм бэ? гэж ламтанг асуухад, тэрээр:
-Самурай гэж.
Өө, чи цэрэг байсан юм уу? Чам шиг амьтныг цэрэгт авдаг ямар дарга
байна аа? Чи яг л гуйлгачин баймаар царайтай юм гэж Ламтан дуу алдав.
Уур нь хүрсэн цэрэг илднийхээ ишийг тэмтэрхэд, Ламтан:
-Өө, чи сэлэмтэй юм уу? Гэхдээ наад сэлэм чинь миний толгойг хяргахад
даанч мохоодох байлгүй дээ хэмээн үргэлжлүүлэн хор шарыг нь малтлаа.
Цэрэг эр сэлмээ бүрэн сугалан гаргаж ирэхэд, Ламтан:
-Яг энэ үед л тамын үүд нээгддэг юм даа гэжээ.
Үүнийг сонсонгуут цэрэг эрд нэгэнт их багшийн шавь болсон мэт төсөөлөл төрж, сэлмээ хуйнд нь буцаан хийгээд мэхийн ёслов.
-Энд харин Диваажингийн үүд нээгдэж байна гэж ламтан хэлсэн гэдэг.
Там там гэвч там хаана байх билээ
Тамтаггүй буруу явбал там чинь тэр биш үү.
Номын олон ахан дүүс минь Уур хилэн, Хүсэл шунал, Мунхаг харанхуйгаа
арилган арилгасаар өөр өөрсдийн диваажингийнхаа үүдийг нээж нирвааны
амгаланг эдлэн цэнгээрэй.

No comments:
Post a Comment