Бүсгүй минь чи бидэн хоёр
Хайрлалцахын одонд төрсөн
Бүжинхэн хоёр гараараа
Хөтлөлцөхийн одонд төрсөн
Учраад танилцахын цагт
Нүдээрээ үнсэлцсэн
Уулзаад салахын цагт
Гараараа үнсэлцсэн
Уул усны чанадаас
Сэтгэлээрээ үнсэлцсэн
Уг нь чи бид хоёр
Ханилхын одонд төрсөн ч
Учрал хаяссан орчлонд
Саналцахын салхинд төрсөн
Monday, December 23, 2013
Sunday, December 22, 2013
Энд тэндээс уншиж, сонссон их сүрхий ишлэлүүд ...
Санасан бүхэн ёсоор болдоггүй,
Санаандгүй тохиолдлоор амьдрал дүүрэн.
Үзэж туулсан бүхэн маань үүний нотолгоо бусуу /Медея/
Эрх мэдэл ч, хөрөнгө баялаг ч, нэр алдар ч, газар дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйг эзэмдэх ч хүний оршин байхуйн дээд утга учрыг бидэд өгдөггүй аж. Гагцхүү хүн бүхэнд хэрэгтэй, хүн бүрт ойлгогдсон их ажил үйлс л амьдралыг жинхэнэ утгаар нь дүүргэж төвшитгөдгийг тэр сая ойлгожээ. /Фауст/

- Амьдралд зорилго байдаггүй. Амьдрал өөрөө зорилго .
- Хүн ээжээсээ явсан цагт л эрийн цээнд хүрдэг.
- Хүний дотор хайр үхэхэд олон өөр юм бас хамт үхэж байдаг.
- Хайрлаж чадахгүй хүн ямар ч бүтээл туурвил хийх чадваргүй байдаг.
- Зөвхөн өөрийнхөөрөө л байдаг хүн бусдын анхаарлыг татах гэсэн тэвчишгүй хүслээсээ татагалзаж чадна. Бусдын хүндэтгэл, нэр төрийн цаана юу ч байдагүйг ухаарах хэрэгтэй. Энэ бүгд ямар нэг утга, агуулга байхгүй хуурамч зүйлс.
- Эрэгтэй хүнийг хуурах амархан байдаг, учир нь тэр ухаанаар амьдардаг. Гэвч эмэгтэй хүнийг хуурах бараг боломжгүй. Тэд зөнгөөрөө амьдардаг.
- Чи өөрийн оюун ухааны хуучин хэв загвараас татгалзахаас нааш чамайг нэг төрлийн л эмэгтэйчүүд татсаар л байх болно.
- Яагаад миний эхнэр сайхан бүсгүй биш юм бэ? гэж чи боддог. Гэтэл түүний гоо сайхан дэлгэрч цэцэглэх таатай орчинг чи бүрдүүлж өгөөгүй юм чинь аргагүй шүү дээ.
- Нэг дүрмийг тогтоож авагтун: эрсдлээс хэзээ ч бүү татгалз, хэзээ ч. Хувь заяаны дуудлагыг хүлээж авахад ямагт бэлэн бай. Хэзээ л бол хэзээ эрсдэлд орох боломж гарвал түүнийг бүү алд, тэгээд чи хэзээ ч алдахгүй.
- Чиний ухамсараас өөр бурхан үгүй.
- Ухаалаг хүн ирээдүйд болох зүйл дээр хэзээ ч амлалт өгдөггүй. Тэд зүгээр л: - Одоогийн байдлаар л гэж хэлж чадна.
- Секс хүний өөрийн хичээл зүтгэлээс шалтгаалдаггүй. Сексийн илэрхийлэл нь хүний төрөлхийн жам ёсны, биологийн хэрэгцээ, хүний мөн чанарын нэг. Бид секслэг бодгольс болж төрсөн., үүнд ямар ч буруу байхгүй. Учир нь секс бол энэ хорвоод мэндлэх цорын ганц арга. Хүн байнаа гэдэг чинь секслэг байнаа гэсэн үг. Эцэг эх 2 чинь чамайг олж байхдаа бурханд мөргөж байгаагүй, ламын номлол сонсож байгаагүй. Тэд сексдэж байсан., тэдний сексийн эрчим хүч хоорондоо учирч нэг болж нэгдсэн. Ингэж чи олдсон юм. Бүхний умартуулсан сексийн хавьтлын үед л чи олдсон. Чиний эхний эс бэлгийн эс байсан. Тэр эснээс бусад эснүүд чинь үүссэн.
- Хэрэв хүн амьдралыг ойлгодог бол, хэрэв хүн амьдралд хайртай бол секс түүний хувьд ариун нандин зүйл болдог. Тэр цагт хүн сексд уусч түүнээс баяр баясгаланг олдог. /ОШО /
Thursday, November 14, 2013
Бурхан багшийг шүтэхийн учир - 1 -р хэсэг
1. ЭНЭ НАСАНД ШАШИН ХЭРЭГТЭЙ
Эд агуурсыг хураах тутам улам ихээр арвижуулах хүсэл шунал төрдөг бөгөөд үүнээс үүдэх амар жаргал удаан үл үргэлжилнэ. Харин сэтгэл санаа хангалуун бол эд агуурсын гачаалыг хүлцэн давах хялбар, чухамдаа ухаарал, сэтгэлээс үүдсэн амгалан болбоос жинхэнэ бодитой, ашдын амгалан болой. Ухаарал, сэтгэлээс үүдсэн амгалантай дүйх цэнгэл гэж үгүй. Энэ нь сэтгэлийн агуу их ханамж бөгөөд төгс төгөлдөр чанартай буюу. Шашин бүхэн энэхүү цэнгэлд хүрэх арга замыг өөр өөрийнхөөрөө сургадаг ажээ.
Эд агуурсаар элбэг хангалуун, энх амгалан байхыг хүсэж хүмүүн бид шашин шүтдэг. Үүнд шүтлэгтэй байхын удаах шалтгаан оршмуй. Амар амгалан буюу зовлон зүдгүүр нь ерөнхий утгаар авч үзвэл гагцхүү гадаад орчинтой нөхцөлдсөн төдийгүй дотоод учир шалтгаантай ажээ. Энэхүү дотоод нөхцөл бол бидний оюун санаанд ул мөр болж үлдсэн урьд насны үйл билээ. Үйлийн үрийн эрхээр зовлон эдлэвч эн тэргүүн сэтгэлээ эс номхотговоос муу үйл тасрахгүй. Сэтгэл оюунд атгаг муу ул мөрөө үлдээсэн урьд насны үйл гадаад нөхцөл нь бүрдвэл урьд хийсэн үйлийнх нь үрийг эдлүүлдэг.
Хэрэв бид зовон шаналж байвал энэ нь өнө эртний учир шалтгаантай ажгуу. Хамаг жаргал зовлон сэтгэлээс эх сурвалжтай болохоор бидэнд шашин зайлшгүй хэрэгтэй билээ. Учир юун хэмээвээс шүтлэг бишрэлгүй болбоос сэтгэл санаа номхон төвшин байх боломжгүй ажээ.
2. ХОЙД НАСАНД ШАШИН ХЭРЭГТЭЙ
Буддын шашны сургаал ёсоор шалтгаан, үр хоёр ангид тусдаа боловч басхүү шүтэн барилдлагатай ажгуу. Тухайлбал, хүний бие махбод нь хэлбэр дүрс, өнгө зүстэй учраас түүнийг мэдэрч болдог. Тийм аваас хүний үүсэл гарал шалтгаан нь тэр л хүний шинжийг агуулсан байх учиртай. Гэтэл сэтгэлд хэлбэр дүрс гэж үгүй тул түүний шууд эх сурвалж буюу шалтгаан мөн л хэлбэргүй ажгуу. Үлгэрлэвээс эмийн ургамлын үр хөрөнгөнөөс эм гарах хийгээд хорт ургамлын үр хөрөнгөнөөс хор гарах лүгээ адил буюу.
Эх болсон хамаг амьтны олонх нь бие махбодтой /зарим амьтны зүйл зөвхөн сэтгэхүйтээ ажгуу/. Бие, сэтгэл хоёр гарал үүсэл, эх сурвалжтай байх учиртай. Энэ насны амьдарлд бие, сэтгэл хоёр үр хөврөл тогтоход оршиж эхэлмүй. Хүний биеийн эх үндэс нь эцэг эх юм. Бие махбодыг бүтээх эд эс оюун санааг ч төрүүлэхгүй, оюун санааны эд эсийг ч бий болгохгүй. Оюун санааны эх үндэс нь үр хөврөл тогтохоос өмнө оршин байх урьдын оюун санааны үргэлжлэл байх учиртай. Үүгээр урьд насны амьдрал гэж байдгийг нотолж болно. Урьд төрлөө дурсан санадаг хүмүүс одоо ч байх бөгөөд түүх шастирт ч тэмдэглэсэн байдаг. Энэ үндсэн дээр урьд төрөл гэж байдаг төдийгүй хойд төрөл ч байдаг хэмээн дүгнэж болно. Урьд нас байдагт итгэж байвал хойд насандаа сайн төрөл олохын тулд бурхныг шүтэх зохистой буй.
Saturday, November 9, 2013
Баатарын Галсансүх /1972/
***
Шатрын нүүдэл шиг үүлс нь
Цаашаа наашаа зөрөлдсөн энэ хотод
Миний халаасан дахь мөнгө
Хаанаа ч хүрдэггүй нь. Харамсалтай нь.
Тэнэмэл сар туулж баралгүй сүмийн оройд хонох
Том хотын тогоонд царцаа шиг үсчих
Хүмүүсийн дунд халаас нимгэн хавирч явах
Хэн нэгний зүүдэн дотор зүдэрч явах шиг
Санагдана. Өглөө нар өндөг шарах шиг
Сүр сархийн мандаж энэ хотыг туулж баралгүй
Галт тэрэгний буудлаас хурдан унаанд сууж
Газрын гав руу ороход, гартаа атгах зоосгүй
Хайрын захиагаа шуудангийн хайрцагт хийгээд
Хов хоосон хүлээлттэй үлдсэн хүн шиг
Хүндээр амьсгалж явахад, зоостой болох найдвар
Хүйтэн бороонд шавшуулах ганц улаан сарнай шиг
Турьгүй. Турьгүй тэр найдвар дүргүй зүйлтэйгээ
Тулгараад дуугаа хураах шиг сэтгэл эмзэглүүлж
Хурдан алхуулахгүй хөлөөс минь чангаана.
Хүнд асуудлыг хөнгөхөн шиг давчих итгэл
Холгүйхэн харагдана.
2004.

Бавуугийн Лхагвасүрэн /1944/
Хайрын батлан даалт
Миний чамд хайртай минь
Үнэн.
Мэн гашуун давс мэт
Үнэн.
Хур нар хоёрт хат суусан
Эрмэг хэцийн чулуу шиг үнэн.
Хурмастын элгэнд тохиож түгсэн
Эрхэсийн зургаан мичид шиг үнэн.
Уулс гаднаасаа бууралтаж
Дотроосоо ургадаг шиг үнэн.
Ус урссаар хөлдөж,
Урсаж гэсдэг шиг үнэн.
Миний чамд хайртай минь
Үнэн.
Он жилүүдийн эгшиглэнт хүлэг морин
Орчих, оршихуй хоёр хосолсон
Ардын дуу шиг үнэн.
Өнгө сүүдэр ээлжилсэн ертөнцийн
Өдөр шөнө хоёр шиг үнэн.
Дэлхий тэнхлэгээрээ эргэх шиг үнэн.
Дээд шаргал нараа дагах шиг үнэн.
Миний чамд хайртай минь
Үнэн.
Гантиг болон мөнхөд царцахын өмнөх
Ганц халуун эгшин, эцсийн амьсгал шиг үнэн.
Гадаа цантах хүлгийн чих улмайтал чарлаж
Гараа тэнгэр самардан хүн төрөх шиг үнэн.
Миний чамд хайртай минь
Үнэн.
Та хэн бэ?
Хүмүүс дөрвөн янз аж.
Нэгд. Мэддэг, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг сэцэн хүн гэх бөгөөд түнээс суралцах хэрэгтэй.
Хоёрт. Мэддэг, мэддэгүйгээ мэддэггүй хүн.Түүнийг хэнэггүй хүн гэх бөгөөд сэргээх хэрэгтэй.
Гуравт. Мэдэггүй, мэддэггүйгээ мэддэг хүн. Түүнийг юм сурах хүн гээд зааж өгөх хэрэгтэй.
Дөрөвт. Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй хүн. Түүнийг илжиг гэх бөгөөд хөөн явуулбал зохино.
Арабын сэцэн үг

Ертөнцөд гурван төрлийн хүн буй
Чулуун дээр сийлсэн бичиг лүгээ адил
Элсэн дээр зурсан бичиг лүгээ адил
Усан дээр бичсэн бичиг лүгээ адил
Чулуун дээр бичсэн бичиг лүгээ адил хүмүүс уурлаж уцаарлах нь олонтаа. Тэр нь удаан үргэлжилж , чулуун дээрх бичиг лүгээ адил мөддөө арилах үгүй.
Элсэн дээрх бичиг лүгээ адил хүмүүс уурлаж уцаарлах нь их боловч уур хилэн нь түргэн арилж, зүйрлэвээс элсэн дээрх бичээс лүгээ адил замхармуй.
Усан дээрх бичиг адил хүмүүс усан дээр бичмэгц урсан арилах бичээс лүгээ адил бусдыг муучилдаггүй. Муу муухайг сонсоод хэрэгсэдггүй.
Бурхан багшийн сургаалаас
Thursday, November 7, 2013
Шаравын Сүрэнжав /1938/
***
Чамайг дуугарахгүй үер
Надад харанхуй шөнө болдог
Царай дээр чинь инээмсэглэл үгүй цагаар
Зүрхэнд гунигийн харанга дэлддэг
Янзгүйхэн байхаар чинь
Сэтгэл
Сэрвэс гээд,
Хэн нэгний жөтөөрхлийн хар хорхой
Хувцасны чинь оёдлоор
Гүйж яваа юм шиг санагддаг.
Ялдамхан шиг мишээхээр чинь
Хээр талын өвсний толгойд
Хэнз цэцгийн дэлбээ цэнхэртэж байх шиг санагддаг.
Чамайг таагүй үер
Бодлын минь далай долгиосоо татаж
Гунигийн мананд сэтгэлийн хөлгийн далбаа цайвалзан живдэг.
Чамайг таатай үер
Сэтгэлийн минь нар мандаж
Бодлын далайд хүслийн солонго нумлан тусаад
Уяралын хур зүрхэнд асгардаг.
Чи- Салхи
Би- Үүл
Чи- Сар
Би- Шөнө
***
Сэтгэлийн ганц амраг минь
Гурван зуун жар хоногийн цаана сууна.
Сэмхэн түүндээ очъё гэтэл
Зүүднээс өөр морьгүй.

Сормууниршийн Дашдооров /1935-1999/
***
Наргүй өдрийг цэлмэтэл чамайгаа би бодном.
Насаараа ингэж байхуу, хэлээч дээ чи минь!
Навчгүй модыг цэцэглэтэл чамайгаа би бодном.
Янзаараа ингэж явах уу, хэлээч дээ, чи минь!
Онгон зүрхээ далавчилтал чамайгаа би бодном.
Ойрхон мөртлөө хол л байна даа, чамдаа яаж хүрнэм?
Өвлийн жаврыг бүлээстэл чамайгаа би бодном.
Өндөр л байна даа, чинийхээ сэтгэлд яаж хүрнэм.

Зүүдний тайлал
Урьд нэгэн хаан шүд нь нэг нэгээрээ унаж байна гэж зүүдлэж гэнэ. Хаан эрдэм чадлат бэлгэчийг дуудан зүүднийхээ учрыг асууж гэнэ. Бэлгэч тайлан өгүүлсэн нь: "Хаан таны төрөл төрөгсөд нэг нэгээрээ үхсээр эцэст нь та ганцаараа үлдэх юм байна" гэв. Хаан уурсан хилэгнэж муу ер зөгнөсөн бэлгэчийг цаазаар авч, өөр бэлгэч олж ирэхийг даалгав. Бас нэг бэлгэчийг авчрав. Тэрээр зүүдийг сонсоод "Хаан таныг төрөл саданаасаа урт удаан амьдрахыг бэлдэгдсэн зүд байна" гэв. Үүнийг сонсоод хаан машид их баярлан, их шан хүртээж гэнэ.
Үгийн ид шид нь санаа бодлыг ончтой илтгэхэд байдаг ажээ.
Пачантантра буюу таван номны тухай
Пачантантра буюу таван ном гэдэг үлгэрийн цоморлиг Энэтхэг оронд манай он тооллын гуравдугаар, дөрөвдүгээр зууны оргилд орчимд зохиогдсон гэнэ. Тус ном таван бүлэгтэй учраас таван ном гэж алдаршжээ. Тур бүлэг нь:
......... Тус ном нь эртний дурсгалын бичиг төдий бус, одоогийн Энэтхэгийн олны унших ном болж хэрэглэгдсээр байна.
..... Энэхүү бүтээл нь 1961 онд 4-р сард "Ардыг тэжээхүй дусал нэрт шашдар, түүний тайлбар чандманийн чимэг" нэртэйгээр анх гар бичмэлээр хэвлэгдсэн хуучны ном байна.
Номны доторх үлгэр болоод сургаалиуд нь уншигч таньд сонирхолтой байх болуу гэсэн үүднээс мөн миний бие нь ардынхаа сургааль номлол ёс заншлын талаар сонирхон судлаж эхлэж байгаа учир иймийн тул цувралаар оруулж байхаар боллоо.
Билгийн мэлмий тань тэгширч
Бичгийн үйлс тань дэлгэрэг!
- Нөхдийн салах нь
- Нөхөдтэй болох нь
- Хэрээ, ууль шувууны тухай
- Олсноо алдах нь
- Болгоомжгүй явдал эдгээр болно.
......... Тус ном нь эртний дурсгалын бичиг төдий бус, одоогийн Энэтхэгийн олны унших ном болж хэрэглэгдсээр байна.
..... Энэхүү бүтээл нь 1961 онд 4-р сард "Ардыг тэжээхүй дусал нэрт шашдар, түүний тайлбар чандманийн чимэг" нэртэйгээр анх гар бичмэлээр хэвлэгдсэн хуучны ном байна.
Номны доторх үлгэр болоод сургаалиуд нь уншигч таньд сонирхолтой байх болуу гэсэн үүднээс мөн миний бие нь ардынхаа сургааль номлол ёс заншлын талаар сонирхон судлаж эхлэж байгаа учир иймийн тул цувралаар оруулж байхаар боллоо.
Билгийн мэлмий тань тэгширч
Бичгийн үйлс тань дэлгэрэг!
Subscribe to:
Posts (Atom)