Monday, December 23, 2013

Чимэдравдангийн Мягмарсүрэн /1956-1994/

Бүсгүй минь чи бидэн хоёр
Хайрлалцахын одонд төрсөн
Бүжинхэн хоёр гараараа
Хөтлөлцөхийн одонд төрсөн

Учраад танилцахын цагт
Нүдээрээ үнсэлцсэн
Уулзаад салахын цагт
Гараараа үнсэлцсэн
Уул усны чанадаас
Сэтгэлээрээ үнсэлцсэн

Уг нь чи бид хоёр
Ханилхын одонд төрсөн ч
Учрал хаяссан орчлонд
Саналцахын салхинд төрсөн

No comments:

Post a Comment