Sunday, December 22, 2013

Энд тэндээс уншиж, сонссон их сүрхий ишлэлүүд ...

Санасан бүхэн ёсоор болдоггүй,
Санаандгүй тохиолдлоор амьдрал дүүрэн.
Үзэж туулсан бүхэн маань үүний нотолгоо бусуу  /Медея/

Эрх мэдэл ч, хөрөнгө баялаг ч, нэр алдар ч, газар дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэйг эзэмдэх ч хүний оршин байхуйн дээд утга учрыг бидэд өгдөггүй аж. Гагцхүү хүн бүхэнд хэрэгтэй, хүн бүрт ойлгогдсон их ажил үйлс л амьдралыг жинхэнэ утгаар нь дүүргэж төвшитгөдгийг тэр сая ойлгожээ. /Фауст/

  • Амьдралд зорилго байдаггүй. Амьдрал өөрөө зорилго . 
  • Хүн ээжээсээ явсан цагт л эрийн цээнд хүрдэг. 
  • Хүний дотор хайр үхэхэд олон өөр юм бас хамт үхэж байдаг. 
  • Хайрлаж чадахгүй хүн ямар ч бүтээл туурвил хийх чадваргүй байдаг. 
  • Зөвхөн өөрийнхөөрөө л байдаг хүн бусдын анхаарлыг татах гэсэн тэвчишгүй хүслээсээ татагалзаж чадна. Бусдын хүндэтгэл, нэр төрийн цаана юу ч байдагүйг ухаарах хэрэгтэй. Энэ бүгд ямар нэг утга, агуулга байхгүй хуурамч зүйлс. 
  • Эрэгтэй хүнийг хуурах амархан байдаг, учир нь тэр ухаанаар амьдардаг. Гэвч эмэгтэй хүнийг хуурах бараг боломжгүй. Тэд зөнгөөрөө амьдардаг. 
  • Чи өөрийн оюун ухааны хуучин хэв загвараас татгалзахаас нааш чамайг нэг төрлийн л эмэгтэйчүүд татсаар  л байх болно. 
  • Яагаад миний эхнэр сайхан бүсгүй биш юм бэ? гэж чи боддог. Гэтэл түүний гоо сайхан дэлгэрч цэцэглэх таатай орчинг чи бүрдүүлж өгөөгүй юм чинь аргагүй шүү дээ.  
  • Нэг дүрмийг тогтоож авагтун: эрсдлээс хэзээ ч бүү татгалз, хэзээ ч. Хувь заяаны дуудлагыг хүлээж авахад ямагт бэлэн бай. Хэзээ л бол хэзээ эрсдэлд орох боломж гарвал түүнийг бүү алд, тэгээд чи хэзээ ч алдахгүй. 
  • Чиний ухамсараас өөр бурхан үгүй. 
  • Ухаалаг хүн ирээдүйд болох зүйл дээр хэзээ ч амлалт өгдөггүй. Тэд зүгээр л: - Одоогийн байдлаар л  гэж хэлж чадна.
  • Секс хүний өөрийн хичээл зүтгэлээс шалтгаалдаггүй. Сексийн илэрхийлэл нь хүний төрөлхийн жам ёсны, биологийн хэрэгцээ, хүний мөн чанарын нэг. Бид секслэг бодгольс болж төрсөн., үүнд ямар ч буруу байхгүй. Учир нь секс бол энэ хорвоод мэндлэх цорын ганц арга. Хүн байнаа гэдэг чинь секслэг байнаа гэсэн үг. Эцэг эх 2 чинь чамайг олж байхдаа бурханд мөргөж байгаагүй, ламын номлол сонсож байгаагүй. Тэд сексдэж байсан., тэдний сексийн эрчим хүч хоорондоо учирч нэг болж нэгдсэн. Ингэж чи олдсон юм. Бүхний умартуулсан сексийн хавьтлын үед л чи олдсон. Чиний эхний эс бэлгийн эс байсан. Тэр эснээс бусад эснүүд чинь үүссэн. 
  • Хэрэв хүн амьдралыг ойлгодог бол, хэрэв хүн амьдралд хайртай бол секс түүний хувьд ариун нандин зүйл болдог. Тэр цагт хүн сексд уусч түүнээс баяр баясгаланг олдог. /ОШО /


No comments:

Post a Comment