Monday, May 7, 2012

Оршин буй бүхэн хоосон хэмээх нь...



 

Зэнгийн нэгэн залуухан суралцагч Ямаока Тэсшү нэг багшаас нөгөөд дамжин явсаар эцэст нь Шококүгийн Дукон дээр иржээ. Шинэ багшдаа мэдлэг чадвараа гайхуулах гэсэндээ Тэсшү: "Оюун санаа, Будда, бодгалийн оршихуй бүгд нь эцсийн эцэст оргүй хоосон билээ. Үзэгдлийн үнэн дүр ч мөн хоосон юм. Ухамсар, төөрөгдөл гэж үгүй. Мэргэн ухаан, төв үзэл ч гэж үгүй бөлгөө. Өглөг болоод түүнийг хүртэхүй ч бас үгүй юм" хэмээв. Тэсшүгийн энэ үгийг сонсонгоо Дукон дуугүй л тамхиа татаж суув. Тэгсэнээ тэрээр гэнэтхэн ухасхийгээд Ямаокаг хулсан саваагаар хүчтэй гэгч нь гөвөөд авлаа. Багшийн ийн аягласанд залуу хүү ихэд уурссанд Дукон "Хэрэв бүх зүйл оршин байдаггүй юм бол энэ их уур хилэн чинь хаанаас гараад ирдэг байна аа?" хэмээн лавлан асуужээ.

2 comments:

  1. хэхэ, уг нь бүх юм хоосон харин багш нь л жаахан хүчтэй цохичихсоноос биш хэхэ, very nice blog, i like it :)

    ReplyDelete